--

Бурхан багшийн анхны сургаал
Хутагтын Дөрвөн үнэн Бурхан багшийн айлдсан анхны сургаал бол хутагтын дөрвөн үнэний тухай юм. Бодгаяад гэгээн хутгийг олсныхоо дараа Бурхан багш Варанас хэмээх газрыг зорьжээ.Бодгаяад очихоос нь өмнө хамт сууж байсан таван даяанчийг тэнд олж уулзсан агаад тэдний хүссэний агууд анхныхаа сургаалийг айлдсан аж. Бурхан багш ийн айлдсан хэмээн:” Зовлон буй нь үнэн, Зовлонгийн шалтгаан буй нь үнэн, Зовлонгоос ангижрах нь үнэн, мөн зовлонгоос ангижрах зам буй нь үнэн”. Тэгээд “Зовлон бий түүнийг ойлгох хэрэгтэй ,Зовлонгийн шалтгаан бий түүнийг зайлуулах хэрэгтэй. Зовлонгоос ангижрах бий түүнд хүрэх ёстой. Зовлонгоос гэтэлгэх зам бий түүнд бясалгах хэрэгтэй” хэмээжээ. Дараа нь”Зовлон үнэн, түүнийг ойлгож ухаарах хэрэгтэй, гэвч ойлгох юм үгүй. Зовлонгийн шалтгаан үнэн, түүнийг устгах хэрэгтэй, гэвч устгах юм үгүй. Зовлонгоос гэтлэх нь үнэн, түүнд хүрэх ёстой , гэвч хүрэх зам үгүй. Зовлонгоос гэтлэх зам мөр бий, түүнийг бясалгах ёстой гэвч бясалгах юм үгүй” хэмээн давтан айлдажээ. Бурхан багш энэ үгийг ийн гурвантаа,гурван янзаар гурвантаа айлдсан бөгөөд энэ бол анхны номлол нь байлаа. Энэхүү сургаалийг нь сонсоод таван даяанчийн нэг үнэнийг ухамсарлан ойлгож , ангижралын зам мөрт хүрээд архад хэмээгч болсон гэдэг ажээ. Хутагтын дөрвөн үнэний тухай сураал бол Бурханы шашны бүх сургаал, бясалгалыг ойлгох үндэс болдог ба бүхний үндэс суурь мөн. Энэ талаар огт маргалтгүй бөгөөд Бурханы шашны янз бүрийн урсгал чиглэлд хутагтын дөрвөн үнэнийг бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг билээ. Зовлон: уг асуудлыг таньж мэдэх нь Хутагтын дөрвөн үнэний анхных нь бол зовлонгийн тухай билээ. Бурханы шашинтнуудыг буурь суурьтай,томоотой, цаг үргэлж зовлонгийн тухай боддог, ам нээмэгцээ л зовлонгийн тухай ярьдаг учраас сүм хийд нь тунч дүнсгэр уйтгартай газар байдаг гэж хүмүүс, ялангуяа дээр үед боддог байлаа. Үнэн хэрэгтээ арай тийм биш. Бид “Зовлон үнэн” гэж хэлэхдээ зовлонгийн тухай тэгтлээ их бодоод байх хэрэгтэй гэж байгаа юм биш.Харин уг асуудлыг танин мэд л гэсэн үг, зовлон бол асуудал юм л даа. Бурханы шашинд зааснаар бол зовлонгын мөн чанарыг ойлгох ба уг асуудлын мөн чанарыг илүү гүнзгий, шууд ойлгож авах нь эн тэргүүний, хамгийн чухал зүйл билээ. Уг асуудлыг ойлгохгүй бол тэр нь чухам хэрхэн үүсдэгийг та ойлгохгүй, хэрхэн үүсдэгийг нь ойлгохгүй бол түүнээс хэрхэн ангижрахаа мэдэхгүй болно. Ганц хүн төрөлхтөн ч төдийгүй бусад хамаг амьтан зовохыг хүсдэггүй, хэн ч өвчин, элдэв асуудлыг хүсдэггүй. Тийм ч учраас зовлонгийн асуудлыг ойлгох нь нэн чухал юм. Зовлон гэдэг бол хүн бүрийн ангижран салахыг хүсдэг зүйл мөн бөгөөд харин энд жинхэнэ асуудал нь юу вэ? Зовлон гэж чухам юу вэ?.Мэдээж бид ямар нэгэн зүйлийг хүсээд олж авч чадахгүй бол зовдог.Түүнчлэн бидний тойрч өнгөрдөггүй дайрч гардаг олон зүйлээс болоод бид зовдог, заримдаа маш их зовдог. Хэн хүнгүй хөгширч, өтлөдөг,хэдийд ч өвдөж болно. Бүгдээрээ мөнх бусыг үзүүлнэ. Бүх зүйлс хувирч өөрчлөгддөг. Иймэрхүү зүйлд бид дургүй боловч яаж ч чадахгүй. Хэн маань ч хөгширч, өнгө зүсээ алдах дургүй, өвдөж зовохыг хүсдэггүй, үхэхийг ч хүсдэггүй. Өөрт маань болон хайртай дотно хүмүүст маань зовлон бэрхшээл тохиолдож, өвчин эмгэг тусаасай гэж бид ердөө хүсдэггүй боловч эдгээр нь хэн бүхнийг дайрч гардаг зүйл юм. Зарим нэгэн асуудлыг аргалж дөнгөх нь дөнгөнө, гэвч бидний хүчрэхгүй олон зүйл бий.Хүн төрөлхтөний энэхүү үндсэн нөхцөлөөс зайлах арга ер бий юу, үгүй юу? Зүгээр л хүлцэн дагах уу, эсвэл түүнээс гарах арга зам бий юу? Гол асуулт энэ байна. Үргэлжлэл бий......,

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-10-19 19:54:21
сайхан энэрэнгүй шашин шүү будда гэж
2. Орнелла | 2008-12-11 11:08:53
Orj baiguushtai blog baina. Bainga zochloh bolnoo.
3. Sono78 (зочин) | 2009-01-17 07:55:16
Thank you, thank you, thank you.
4. Kampanye Damai Pemilu Indonesia (зочин) | 2009-04-20 13:39:21
actually has hurt by the red and yellow,
there is another red and yellow,
5. neti neti (зочин) | 2009-06-27 13:27:23
Атиша богдын нэг шүлгийг орууллаа нь
ном нь БИЛГҮҮН УХААНЫ ШАСТИР

Үнэнийг танихын тулд бэлтгэл номд суралц
Үзэгдэл бүхнийг зүүд зэрэглээ шиг сана
Үүсэл, устал үгүйн мөн чанарыг шинжил
Арга барилын ерөндөгийг ая зөнд нь тайл
Арилсан сэтгэлийн агаарт амар жимэр тухал
Алдуурч одсон үедээ
илбийн үзэгдэлийг сэхээр
Өгөх авах хоёрыг ээлж дараалан бясалга
Орох гарах амьсгалыг унаа болгон хөлөглө
Гурван орон нь гурван хор
Гурван буяны үндэс
Хаа ч явсан юу ч хийсэн
Халирч няцалгүй судлаарай

ойлгохгүй байвал номыг нь уншаарай үг бүр нь гүн гүнзгий утгатай шүү

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.