Би та бүхэндээ Дээрхийн гэгээнтэнийсургаалиас түүвэрлэн хүргье. Үүнийг та нар минь шашны урсгалаар нь биш, номтой хүний хэлж буй үг хэмээн хүлээн авч, өөрт хэрэгтэйг нь тунгаагаад авна буй заа. Би энэ номыг уншиих их дуртай. Үнэхээр мэдүүштэй, авууштай зүйлс их байдаг болохоор та нартайгаа хуваалцахаар шийдлээ. Санасан бүхэн сэтгэчилэн бүтэх болтугай...
""""""""""""""
Би найз нөхөддөө хайртай. Надад олон сайн үнэнч нөхөд байгаасай хэмээн би хүсдэг. Түүгээр ч зогсохгүй би инээх дуртай. Энэ бол тодорхой зүйл бөлгөө. Инээмсэглэлийг хэрхэн яаж төрүүлэх вэ? Хүмүүс ч гэсэн тэр бүр адилгүй олон янзаар инээдэг билээ. Тэдний зарим нь тун ёжтой, егөөдсөн маягтай инээх нь бий. Гэтэл албархуу бөгөөд хиймэл инээмсэглэдэг хүмүүс ч цөөнгүй авай. Эдгээр инээмсэглэл нь баяр баясгаланг үл авчрах ажгуу. Гэвч үнэн сэтгэлээсээ мишээх нь цоо шинэ итгэлийг буй болгодог онцлоготой. Хэрэвзээ бил жинхэнэ инээмсэглэлийг хүсвэл хамгийн түрүүнд бидний хийх зүйл бол инээмсэглэлийг түрүүлэх үндсийг тавихад оршмуй.
""""""""""""
Та айдас түгшүүр, өвчин зовлонд нэрвэгдсэн болбоос энэ бүхнээс ангижирахын тулд юу хийж чадахаа сайтар бодох нь зүйн хэрэг бөлгөө. Хэрэв та ямар нэгэн юм хийж чадвал сэтгэл зовох хэрэггүй, юу ч хийж чадахгүй болбоос бас өөрийгөө зовоох хэрэггүй болой.
"""""""""""
Өөрийн ганц дутагдалыг ухаарах нь бусдын мянган дутагдалыг мэдсэнээс хавьгүй илүү болой. Бусдыг муулж ярьваас тэдний дунд хов жив, хэрүүл маргаан өдөөх нь буй. Тиймээс бусдын тухай яръя гэвэл гагцхүү сайн үйлийг магтан ярьвал зохино. Та хэн нэгнийг гүтгэх оролдлого хийх аваас аманд минь ялгадас чихэж байна хэмээн төсөөлөөд үз. Тэгвэл та энэ муу зуршилаас агшин зуурт салмуй.
"""""""""""
Хэрэв та үхлийн тухай үнэнийг мэддэг болцаг нь ирэхэд айж цочирдох зүйлгүй. Энэ бол миний хувьд гагцхүү хувцас солихтой адил гэдгийг та мэдэрнэ. Тиймээс амьсгал хураах мөчид сэтгэлийн амгаланг олоход бэлэн байх болно.
""""""""""
Дотоод мэдрэхүйг хөгжүүлж өөрийн үзэл бодол, эргэцүүлэлд дүн шинжилгээ хийвээс бясалгал хийгээд мөргөлийн үйлэнд ихээхэн ашигтай облой.
""""""""""""
Бид бүхэн хорвоод мэндэлсэн цаг мөчөөсөө эцэг эхийн энэрэл хайр, нинжин сэтгэл, анхаарал халамжаар өсч бойждог хийгээд хожим нь амьдралд нухлагдаж, өвчин эмгэгт нирвэгдэх, насан өтлөх цагт дахин бусдын гар харах болсоноо ухаардаг бөлгөө. Хүмүүн бид энэ насныхаа эхэн, адаг хоёртоо бусдын хайр энэрэл, халамж хайраар өлгийдүүлдэг мөртөө хүчин чадал төгс ид дунд насандаа бусдад яагаад анхаарал халамж тавьдаггүй юм бэ?
""""""""""""
Махбодийн хувьд та хүмүүн биеийг олж төрсөн авч, оюун санааны хувьд төгс төгөлдөржих цаг хараахан ирээгүй байна. Нэгэнт хүмүүн биеийг олж төрсөн болохоор оюун санааны чадвараа хамгаалж төгс болгохын төлөө бид санаа тавих ёстой. Үүнийг даатгуулах нөхцөл байхгүй, учир нь даатгалын газар өөрийн сахилга бат, өөрийн ухамсарын хүрээнд ажиллах ёстой хийгээд уур хилэн зэрэг сэтгэлийн муу талын илрэл болон сайхан сэтгэлийн нааштай илрэлүүдийг тодруулж, заагласан байх ёстой.




Сэтгэгдэлүүд:
Гайхалтай
Сэтгэгдэл үлдээх: