1. Нүүдэлчидийн бичиг соёл:
Хүн төрөлхөтөний соёлийн их гайхамшиг бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Бичиг үсэг бол одоогын бидны ойлголтоор 5000 жилийн тэртээ Газрын дундад тэнгисийн хавь нутагт үүсч шавар чулуун самбар дээр бичсэн тэр цагийн дурсгал олдсонтой холбогдоно. Нүүдэлчидийн хувьд бичиг үсэг зохиож хэрэглэсэн нь харьцангуй хожуу юм.
Төв Азийн нүүпэдчидээс Хүннү нар 2000 гаруй жилийн тэртээ бичиг хэрэглэж байсан мэдээ Хятадын түүх сударт гарч байжээ. Хүннү нар хүн малынхаа тооллогыг жил бүр хийж цаас дэлгэрээгүй үед мод хэрчин тэмдэглэдэг байсан мэдээ бий. Тэр мод хэрчин тэмдэглэж байсаны нэг тэмдэг нь Орхоны чулууны бичгийн эх үүсвэр бололтой. Хүннү нар өөрийн бичгээс гадна Энэтхэгийн брахми бичгийг зээлдэн авч хэрэглэж байсан байж болох дурсгал олдож байв.Чулуун дээр сийлсэн ийм бичгийг анх 17-р зууны үед Горлос / Енисей/ мөрний саваас олсон байна.
Орхоны хөвөөн дэх чулууны бичгийг 19-р зууны сүүлчээр Монголд аялсан гадаадын эрдэмтэд,тухайлбаол Данийн эрдэмтэн В.Томсон,Оросын эрдэмтэн В.Гадлов нар уг бичгийг тайлан уншжээ. Түрэг улсын цэргийн жанжин Культегенд зориулж МЭ-ны 732 онд босгосныг тогтоожээ. Кюльтегений хөшөө ойролцоо түүний ах Билгэ хаанд зориулан босгосон хөшөө байдаг. Төв аймгийн Баянзүрх сумын нутагт МЭ-ий 8-р зуунд босгосон мэргэн сайд Тоньюкукийн хөшөө байдаг. Чулуун дээрхи бичиг нь арьс,шавар,бөс даавуун дээр бичихийг бодвол элэдгэдэхгүй он удаан жил хадгалагдах мөнхийн дурсгал болой.
Орхоны бичээсээс гадна Согдоос авсан Уйгар бичиг,Энэрхэгтйн брахми бичиг,7-8 дугаар зуунд зохиогдсон гэх монгол бичиг бүхий чулуун хөшөө хадны бичиг олонтоо олджээ. 4-5 мянган жилийн өмнөөс урласан буг чулуу хадны сүг зураг,амьтны дүрст зураг 2000 жилийн өмнө шаглаж оёсон,нааж зүйж хийсэн арьс,ноос бөс бараа гоёх чимэг урлалын зүйл хаана байгааг олоход бэрх. Эрхэм нандин урлагын зүйлс,бичээс бол ард түмний эрдэнэсийн өв сан мөн.
2. Монгол орны эртний дурсгал:
Монгол оронд Төв Азийн ба дэлхийн улс орнуудын түүх соёлтой ойр сүлбээтэй хоорондын нөлөө нь их юм. Монголын хаад язгууртны нийслэл байсан Аваргу балгасун,Чита мужийн нутагт байгаа Есүхэйн орд зэрэг хотыг олж шинжилсэнээс гадна Монгол гүрний нийслэл " Хар хорум" хотыг сайтар шинжилжээ. Есүхэйн хотын ойр байсан монгол бичигт хөшөөг Санкт Петербургийн Эрмитажид авчирч тавьсан бөгөөд Чингийсийн цэрэг Сартуул иргэний дайлан авсан ёслолын үед Есүнхэй 335 алд газар сум харваж / Онтудах хэмээдэг / бай онож байсан баримт бий. Тэнд малтсан булшинд монгол нэг язгууртны хүүхдийг оршуулж булшинд нь шар торгон дээл,өмд цамц,алтаар үйлдсэн нум сум хийсэн байжээ.
Монгол гүрний хот балгад,орд харш онцгой дурсгалт зүйл. 18-р зууны үеийн хот балгад түүхэнд чухал байртай Чингисийн дүү Отчигин ноёны /Гад голомт сахихгч/ удирдаж бариулсан хот цөөнгүй. Тэр үеийн тухай эртний Монголын түүхийг бичсэн Ираны алдарт түүхч Рашид-Ад-Дин "Хаа явсан газраа хот барьж цэцэрлэг байгуулдаг" гэж дурлсан байдаг.
Туулын хар шугуйгаас шижир алтан бүс гарсан нь тэнд нутаглаж байсан Хэрэйдийн Ван хан / Тоорил /,түүний анд Жамуха нартай холбож тэдний булш байж болно гэж үздэг.
Сэлэнгэ аймгийн хүйтний гол орчимд 14-р зууны үеийн худам болон дөрвөлжин үсэг бүхий дурсгалын зүйл олдож байв.
Энэ мэт түүхэн дурсгалууд Монголын судлаачид өв дурсгалаа нээн илрүүлэх болон судалгааны олон талт ажилд ихээхэн нөлөөлөх юм.
Ж.Гун-аасүрэн Маш нууц сонин:2008 оны 5-р сар №11 / 454 /

Сэтгэгдэлүүд:
mun huduuguur yavjiiihad huuchin tsagiiin suurin hot ail suurishij bsn gazar ul mur boloh ed ulgiin zuils bolood bas bus zuils nileen baidag shuu.
heregtei zuils ih bnoo hairaa

Сэтгэгдэл үлдээх: