--

Бурхан багшийн түүх цадиг

 Бурхан багшийн түүх цадиг

 

 Бурхан багш  одоогоос 2550-д жилийн тэртээ “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил одоогийн Энэтхэг Балбын хил орчмын Гималайн нурууны өмнөд хэсэгийн Лүмбүни хэмээх газар  хаан эцэг Шүддоданна хатан эх Маяа нарын гэр бүлд мэндэлжээ.

Эх Маяа нь хөрш Шагжа омгийн хааны охин байжээ. 20 жилийн турш тэд үр хүүхэдгүй байсан боловч Маяа хатны зүүдэнд цагаан заан түүний зүүн талын цээжээр дамжин орж улмаар хатан жирэмсэн болж  байна хэмээн ер бусын зүүд зүүдэлжээ.

Бие давхар болсон хатныг хаан болон бараа бологчид нь ихэд халамжлан Шагжа омгийн заншилаар төрхөмдөө буцаж төрөхөөр яван замдаа хаврын нарлаг өдөр Лүмбүний цэцэрлэгт модны дор амрахаар саатах үед хатан дуншин модны мөчирөөс зүүн гараасаа барьсаар хан хүүг төрүүлжээ.  Улс гүрэн даяар баяр цэнгэл хийсэн байна. Хүү төрсөнд баярласан хаан хүүдээ Сидхарта  буюу “Хүсэл бүхэн биелсэн”.  Нэр хайрлажээ.

 Харамсалтай нь удалгүй Маяа хатан гэнэт насан эцэслэж хааны ордны баяр цэнгэл уйтгар гунигаар солигдон хатны дүү Махапражапати хан хүүг өсгөх болсон байна.

Нэг удаа аглаг ууланд суугч даяанч мэргэн хааны ордонд ирж хан хүүг шинжин энэ хүү хаан төрөө дагавал их хаан болох, хэрвээ шашны хувраг болох аваас бүх дэлхийг аврах Бурхан болох төөрөгтэй юм байна хэмээн айлдсан байдаг.

Хаан айлдварыг сонсоод эхэндээ баяссан боловч угсаа залгамжлах хүү минь ордоноо орхин даянчилбал яах билээ хэмээн сэтгэл нь ихэд зовнисон гэдэг.

 Ханхүү 7 настайгаасаа эхлэн иргэний боловсролд шамдан суралцах болжээ. Хаврын нэгэн өдөр тэрбээр хаан ааваа даган гадуур салхилж явах зуур өвдсөн хүн таарахуйд хүн өвдөж зовдог юм байна хэмээн боджээ мөн нэгэн удаа насан өндөр хүнийг харан хүн хөгширч өтөлдөг юм байна хэмээн бас боджээ.

Хүү өдөр өдөр ирэх тусам өөрийг нь төрүүлээд өөд болсон эхийгээ бодсоор хүмүүний амьдралын мөн чанарыг ойлгох болжээ.

Хаан аав нь түүний энэ байдлыг анзааран элдэв аргаар бодлыг нь сарниулах гэж хичээдэг байсан бөгөөд түүнийг 19 настайд нь Дэвадахын эзэн Сүпрабуддагийн гүнж Яашодаратай ураг барилдуулжээ. Хэдийгээр түүний хүрээлэн буй орчин жилийн бүх л улирал тааламжтай байж дуучин бүжигчид саатуулдаг байсан ч тэрбээр орчлонгийн зовлонгийн язгуур хаанаас эхтэй болохыг цаг ямагт бодон эрэлхийлсээр 29 настайдаа хааны өргөөгөө орхин өөрийн нэг бараа бологчын хамт үнэний эрэлд гарч Лориу сувраганы өмнө гэзгээ авч тойн болон хувраг болжээ. Тэрээр Ниранзана мөрний хажууд 6 жилийн турш хатуужил даяаныг үйлдэн 35 настайдаа Ниранзана мөрнийг гатлан Гаяад ирэн Бодь модны өмнө гүүш өвс дэвсэн тэгш агуулсан бясалгалд оршин улмаар зуны эхэн сарын арван тавны үүрээр бурханы хутгийг олж гэгээрчээ. Бурханы хутгийг олж гэгээрснээс хойш 49 хоногийн дараа зуны адаг сарын 4нд  Ганга мөрний хойд зүгт байх Сарнатад анхны номын хүрд болох “Дөрвөн үнэний сургаал” аа өөртэй нь хамт хатуужил даяан хийж 6 жил дагасан 5 шавьдаа айлджээ.

 

 

Бодьгаяа дахь  Гэгээрсэн моды дэргэдэх Махабоди суврага

 

 

Анхны номын хүрдээ эргүүлсэн Сарнатын  хажуу дахь Ариун Ганга мөрөн

 

Сэтгэгдэлүүд:

1. Мөөг | 2008-05-29 00:18:03
бурхан багшийн түүх цадиг үлгэр сайхан юмаа.
2. lensky | 2008-06-01 14:16:48
saihna blog bna tksla

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.