
Бурхны зурмал, цутгамал, дүрийг санаандаа дүрслэн төсөөлөн ямарваа бурханы дүр хийгээд өөрийн номын багш хуваргын чуулганд дээдэстээ алга хавсран сүсэглэн мөргөдөг. Хавсран нийлүүлсэн хоёр гар нь гэгээрэлд хүрэхийн тулд тэгшид Дадуулна Арга /Энэрэн Нигүүлсэхүй/ ба Билиг /Бодит байдлыг ойлгохуй/-ийг билэгдэн илэрхийлнэ. Эрхий хуруугаа алган дотроо байрлуулах бөгөөд энэ нь хоосон гартай мөргөхгүйн тухайд эрдэнийг илэрхийлнэ. Бурхны хутгийг хүртэх зам мөрийг дадуулан үйлдэхэд өөрийн сэтгэлийг бэлтгэх үүднээс бид ийнхүү залбирдаг. Таван гишүүнээрээ залбиран мөргө. Эсвэл бүтэн биеэрээ газар хэвтэн хоёр гараа хамтад нь толгой дээрээ барин сунаж мөргө. Сунаж мөргөх үедээ бурхан багшийн дүр Танд шингэн уусаж байна хэмээн төсөөлнө. Духаа газарт хүргэсэн даруйдаа өндийн босох хэрэгтэй. Газраас түргэн босох нь төрөх үхэхийн хүрднээс үтэр түргэн тонилж чөлөөлөгдөхийг билэгдэнэ. Судрын номонд заасны дагуу ямарваа үл хүндэтгэсэн байдал гаралгүйгээр зөв мөргөх хэрэгтэй. Ингэхдээ хуруунуудаа нийлүүлэн гарын бүтэн алгаар газар хүрнэ. Тахиа, галууны сарвуу мэтээр сарвайлгаж болохгүй, гараа атгаж мөргөж болохгүй. Мөргөлд залбирал үйлдэхдээ миний бие, хэл сэтгэлийн бүх хилэнцийг ариусгаж хайрла хэмээн сүсэглэвээс Бурхны агуу их гэрлээр бүх л бие тань бялхана.
Бурхны олон дүрийг төсөөлөн мөргөл, залбирал үйлдсэнээр гэгээрэлд хүрэх олон шалтгааныг туурвих болно. Залбирал үйлдсэнээр омог бардам сэтгэлийг дарж, бие хэл, сэтгэлийн гурван үүдийг ариусгана хэмээн төсөөлж чадвал нэн сайн. Гараа хавсран тэргүүндээ бариад "Бурхан багшийн зүрхнээс цацрал гэрэл нь миний энэ хийгээд урьдын олон төрлүүдэд үйлдсэн бусдын амь таслах, хулгай хийх, буруу хурьцах, биеэр үйлдсэн

нүгэл хилэнцүүд ариуслаа. Мөн миний доод муу заяанд төрөх, дайн дайсантай, харгис хэрцгий газар төрөл авах, ядуу, өвчин зовлонтой, богино настай байх, гэр бүл, хань нөхөд, эргэн тойрныхонтойгоо харьцаа муутай байх зэрэг олон муу үйлийн үрийг ариуслаа" хэмээн төсөөлөн залбирна. Залбирснаар та бурхны ариун лагшинг хүртээх болно. Гараа
хавсран хоолойн чигт бариад "Бурхан багшийн биеэс цацрах цагаан гэрэл бие сэтгэлийгдүүргэн гэрэлтэж, миний энэ хийгээд урьдын олон төрлүүдэд үйлдсэн худал хэлэх, ширүүн үг хэлэх, хов ярих, чалчих нүгэл хилэнц, доод муу төрлийг авах, бусдад үл ойшоогдох, бусдад муу хэлэгдэх, найз нөхөлгүй байх. Найрсаг бус орчинд амьдрах зэрэг муу үйлийн үрийг ариусгалаа" хэмээн төсөөлж залбирна. Үүний үрээр та бурхан багшийн Ариун зарлигийг хүртлээ. Хавсарсан гарыг зүрхний чигт бариад бурхан багшаас цацрах цагаан гэрэл бие сэтгэлийг дүүргэн гэрэлтэж, миний энэ хийгээд урьдын олон төрлүүдэд үйдсэн хомхой сэтгэл, хорт сэтгэл, буруу үзэл мэт сэтгэлийн нүгэл хилэнц ариусна. Санасан зүйл чинь бүтэж, айдас хүйдэсгүй амьдрах, бусдад анзаарагдан өөрийгөө ойлгуулах зэрэг бурхны ариун тааллыг хүртлээ. Эхлээд хоёр гараа, дараа нь хоёр өвдгөө, эцэст нь тэргүүнээ газарт хүргэн таван гишүүнээрээ залбиран мөргө. Эсвэл бүтэн биеэрээ газарт хэвтэн хоёр гараа хамтад нь толгой дээрээ барин сунаж мөргө. Сунаж мөргөх үедээ Бурхан багшийн дүр Танд шингэн уусаж байна хэмээн төсөөлнө. Духаа газарт хүргэсэн даруйдаа өндийн босох хэрэгтэй. Газраас түргэн босох нь төрөх, үхэхийн хүрднээс үтэр түргэн тонилж чөлөөлөгдөхийг билэгдэнэ. Судрын номонд заасны дагуу ямарваа үл хүндэтгэсэн байдал гаргалгүйгээр зөв мөргөх хэрэгтэй. Ингэх.дээ хуруунуудаа нийлүүлэн гарын бүтэн алгаар газарт хүрнэ. Тахиа, галууны сарвуу мэтээр сарвайлгажболохгүй, гараа атгаж мөргөж болохгүй. Мөргөл залбирал үйлдэхдээ миний бие, хэл сэтгэлийн бүх хилэнцийг ариусгаж хайрла. Бурхны ариун Лагшин, Зарлиг, Тааллын агуу их гэрлээр бүх л бие тань бялхана.





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: