Лувсанданзанравжаа
Тамхи татахыг хориглосон шүлэг
Эцэг богд Махагал
Эгээрлийг хангагч римади минь
Эрхэм гэрч болон зохио
Энэ дууг ажиглаарай
Хар элэгт шулмын ерөөлөөр
Хавьтсан бүхнээ бузарлагч
Хар хор мэт тамхийг тэвчихийг
Хамаг амьтнаас гуйна, би чинь
Эм шулмын цуснаас бүтсэн
Элэг буруут бузар утааг
Энэ насандаа татсан амьтан
Элмэрэх зуурдад төөрөлдөнө
Арван зүгийн бодьсад нар
Аливаа бүхэн гуйсаар байхад
Амь зуулгад нэмэргүй
Адаг тамхийг тэвчихгүй энэ юун вэ
Ялангуяа Егөзүри надад
Янаг сэтгэлээр мөргөгчид
Эрхгүй тамхиа эс тэвчвэл
Үүнээс хойш учрахгүй болтугай
Халамжтай үг тэр бүгдийг
Хадгалан эс чадавч
Хар мөрт тамхийг тэвчин чадвал
Хагацахгүй учралцах болтугай
Гайхамшигт Римадийн ачаар
Гайхал тамхинаас салсан амьтан
Галсан Санжаа-дон-гийн галав
Насан тангараг ариун болох болтугай.





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: