--

Хамрын хийдийн бурхан

 

Хилэнцийг арилгах алтан хаалгаар зорчиж

Цаглашгүй буртаглагдсан хилэнц бүхнээ наминчилмуй

Хураасан гэм нүглээ алга дарам цаасанд буулгаад

Цадахыг үл мэдэх бирдийн ходоодонд хайлгамуй

Гурван үүдний хир буртаг арилсаны агаарт

Өгүүлэшгүй тоот төрөл тутмынхаа үе гишүүнээр мөргөмүй

Гэгээнтэн таны  ерөөлд багтахын соёрхолыг талбимуй

Өнө их ёст цагийн хүрдэнээ залбиралыг үйлдмүй

Ариун шүтээн бүхэнд үүлэн тахил өргөж

Арилсан энэ орноо саадгүй зорчихын авралыг айлтгамуй

Аяа би хураасан буян юугаа цагаан чулуугаар билэгдэн оршиож

Амьтны тусад бурханд бүтэхийн ерөөлийг талбимуй

Тэнсэлгүй дээд номоор машид дэлгэрэхийг зоригдож

Төгс цогт цагийн хүрдэн тэргүүтэнд насад шүтмүй

Бурханы хутагыг олж амгаланд ажрахын тухайтад

Буян заяа оршиож амгаланг урих хаалгаар одмуй

Сэтгэгдэлүүд:

1. angelic_universe | 2008-05-15 19:32:23
Зо зо
2. Gunzo | 2009-01-18 20:01:10
Газар усны болон оноосон нэрсийг эгшиг гээж бичдэггүй байх аа.
3. zoltsatsar | 2009-05-16 15:41:01
ene odriin mend.saixan l sanagdlaa
4. Shuudriin Dusal (зочин) | 2009-06-03 22:36:36
Бурханы хутагыг олж амгаланд ажрахын тухайтад

Буян заяа оршиож амгаланг урих хаалгаар одмуй

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.